Төслийн зорилтот сумдад 2013.04.20-29-ний өдрүүдэд сонгон шалгарсан “Танан импекс” ХХК, “Гранд электро техноком” ХХК-ны төлөөлөгч нарт нийт 32 уст цэгийн байршилийг хүлээлгэн өгсөнөөр уст цэг шинээр болон сэргээн засварлах ажил эхэлсэн. Улмаар 2013.07.15-22 өдрүүдэд Аймгийн Засаг даргын 336 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нь Бууцагаан, Хүрээмарал сумдад шинээр болон сэргээн засварлаж дууссан гүн өрмийн 20 худгийг хүлээн авч сум орон нутаг, малчны бүлэгт нь хүлээлгэн өгсөн. Эдгээр 20 худгаас 16 худгийг “Танан импекс” ХХК, 4 худгийг “Гранд электро техноком” ХХК байгуулсан байна.